Posts

Showing posts from January, 2019

УУЛ ОВООНД ХЭРХЭН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ВЭ

Image
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Алтан овоо, Эрдэнэцагаан сумын Зотол хаан уул, Сүхбаатар сумын Дарханхаан уул, Асгат, Халзан сумын заагт орших Баяншаргауулнууд улсын болоод орон нутгийн тахилгатай уулд багтдаг бөгөөд өөр өөрийн гэсэн өргөлийн зан үйлтэй. Харин та бидний хамгийн сайн мэдэх Дарьганга сумын Шилийн богд уул нь ямар нэгэн тахилгагүй эр хүн дээр нь гарч хийморь лундаагаа сэргээдэг уул. Шилийн богд уулан дээр гарсан хүн мандаж буй нарнаас энерги авахаас гадна хамгийн гол харах зүйл нь босоо цагаан хийморь буюу сүүдрийн орой дээр нь яндангийн утаа шиг цагааран харагдах гэрлийг харах нь чухал гэж ахмад настай буурлууд ярилцдаг.             Та нүд алдам тал нутагт минь хүрэлцэн ирж ариун дагшин уул усан дээр гарч хийморь лундаагаа сэргээж, адис авбал зөвхөн “шар будаа, хуурай цай, халтар арвайг” өргөж байгаарай. УРИАЛГА, ЗӨВЛӨМЖ Байгалийн болон хүний сэтгэлийн эрчим хүчний эх булаг болсон ер бусын уул – Шилийн...

Сүхбаатар аймагт үзэх ёстой өв соёл, үзэсгэлэнт газрууд

Image

Гангар хун жуулчны бааз

Image
  Байршил: УБ хотоос 680 км, аймгийн төвөөс 190 км, Дарьганга сумын төвөөс 10 км байрлана. Хүчин чадал: Нэг ээлжиндээ 40 хүн хүлээн авах хүчин чадалтай,  2 хүний орто й байшин 5, 3-5  ортой тохилог монгол гэр 10,  халуун хүйтэн устай шүршүүр, боловсон ариун цэврийн байгууламж, 40-50 хүний багтаамжтай ресторан, мэргэжлийн тогоочын амтат хоолоор танд үйлчилнэ. Нэмэлт үйлчилгээ: Морин аялал, Тэмээ унах, Малчин айлд зочилох, Явган аялал. Дарьганга сум “Дашдангаа ХХК” ХХК Утас: 99170299  96040696  

Наадаан ресорт

Image
Бид 2008 оноос хойш мод үржүүлэх, жимс жимсгэнэ тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 10-н жилийн хугацаанд чацарганы 10га, жимс жимсгэнэ, гоёлын болон хашлага чимэглэлийн 8000 орчим мод тарьж ургуулсан байна. Уг компанит ажлын сүүлийн шат болох ресорт, ресторан, саун бүхий цогцолбороо бүтээн байгуулж 2018 оны 7 дугаар сард нээлтээ хийсэн. Тус цогцолбор нь 70 гаруй ор бүхий гэр байшин, нэг ээлжиндээ 80-90 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторан, амралтын өрөө, саун гэх мэт үйлчилгээг үзүүлэх болно. Бид жилийн 4 улирал үйлчилгээ үзүүлэх болсноо дуулгахад таатай баина. Наадаан ресорт хаяг: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. Аймгийн төвөөс 3-км. ЦайртМенерал ХХК явах замд байрладаг. Холбоо барих утасны дугаар: 86896767, 99634949, 88020592

Шинэ оны анхны нар харах аялал 9 дэх жилдээ амжилттай боллоо

Image
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Баруун-Урт сум, Асгат сум, Халзан, Сүхбаатар сумынхан оролцлоо. Шинэ оны анхны харах аяллаар “Мөнгөн өвөл-2019” монгол үндэстний өвлийн хувцасны үзүүлбэр болон үндэсний бөхийн барилдаан, хөгжөөнт буухиа зохион байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. “Мөнгөн өвөл-2019” өвлийн хувцасны үзүүлбэрийн “Сайхан дээлтэй хос”-ийн төрөлд тэргүүн байрыг Мэргэжлийн хяналтын газрын Сансартайван, Мөнхнаран, дэд байрыг 11 дүгээр цэцэрлэгийн Бат...