"Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль 2019.11 сард


“Агтана хүрээт адуучдын тэмцээн, олон улсын гэрэл зургийн фестиваль” нь аймгийн ИТХ-с Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгон зарлаж буйтай холбогдуулан, Монгол Улсын Соёлын өв, үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальсанд мөнхлан үлдээж олон улсын хэмжээнд сурталчлан таниулах, хил орчмын аялал жуулчлалын маршрутыг тогтоож, тогтвортой хөгжүүлэх зэрэг зорилгыг агуулсан болно.
Уг гэрэл зургийн фестиваль нь 2018 оны 11 дүгээр сарын 16, 17 ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уулын АГТАНА ХҮРЭЭТ-д болсон бөгөөд арга хэмжээний үеэр “Уурга шүүрэх”, “Морьтой шургуу”, “Эмнэг сургах”, “Адуу дэллэх”, “Адуу тамгалах”, “суран эдлэлийн үзэсгэлэн”, “Торой бандитай хамт хээрийн цай уух”, “Морьт харваачдын үзүүлбэр”, “Дарьганга үндэсний онцлогийг харуулсан гэрт зураач, урчууд, ерөөлч магтаалч, яруу найрагчдын уулзалт”, “Өвөр монголын шилдэг гэрэл зурагчидтай харилцан туршлага судлах” зэрэг соёл урлагийн арга хэмжээ болж аймгийн 13 сумаас тус бүр шилдгийн шилдэг 1 адуучин, Монгол улс болон олон улсын гэрэл зурагчид, оролцсноос гадна ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас шилдэг адуучид ирж оролцсон томоохон эвент болсон.
Арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагчаар “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, хамтран зохион байгуулагчаар “Жаахан Шарга ХЖТ”, “Биеийн тамир спортын газар”, “Байгаль орчин, аялал жуулчлалын газар”, “Боловсрол соёл урлагийн газар”, “Сумын ЗДТГ”, “Соёлын төв”, “Цагдаагийн хэлтэс”, “Жавхлант шарга МСУХ”, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран оролцсноос гаднахэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагаар “Ухаантай морь сэтгүүл”, “JCI nomadic”, “ETV телевиз”, “BBS телевиз”, “SB телевиз”, “Хүрээлэн төсөл” ажилласнаас гадна хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Соёл, спорт, радио телевиз, аялал жуулчлалын товчоо”,“Одон телевиз” хамтран ажилласан нь уг хэмжээний цар хүрээ болоод өргөжин тэлэх боломжтойг харуулж байна. Уралдаанд шалгарсан адуучид, зурагчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болох “Мөнгөн өвөл” наадмыг үзэх эрхийн бичгээр шагнагдсан нь хоёр орны соёлын хамтын ажиллагаа, харилцан туршлага судлах боломжийг олгож байгаа юм.
 

Comments

Popular posts from this blog

УУЛ ОВООНД ХЭРХЭН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ВЭ